FUND THE
FUTURE
Одоогийн боловсролын хөтөлбөр, тогтолцоо нь хүүхэд, залуучуудыг ирээдүйдээ үнэ цэнтэй хүний нөөц, идэвхтэй иргэн болон өсч, хөгжихөд нь шаардлагатай бодит ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хангалттай өгч чадахгүй байна. Үүний илрэл бол Монгол залуучуудын ажилгүйдлийн түвшин 17% байгаа нь дэлхийн дунджаас өндөр, OECD, WEF зэрэг олон улсын байгууллагуудын судалгаагаар Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар, инновац нэвтрүүлэх чадамж сул байгаа тоо мэдээ олон байна.
Монголд сурагч, оюутнууд маань онолын мэдлэг олж авсан ч асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, шүүмжлэлтэй сэтгэх зэрэг чухал ур чадваруудыг эзэмшиж чаддаггүй. Энэ ур чадварын зөрүү нь тэднийг улам бүр өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлд дутуу бэлтгэж, эдийн засаг, нийгмийн тогтвортой өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулахад саад болж байна.
Ур чадварын зөрүү нь зөвхөн хувь хүний асуудал биш юм. Энэ нь байгууллагын, салбарын цаашлаад улс орны хөгжилд нөлөөлдөг. Тухайлбал 2021 оны байдлаар хөдөлмөр эрхэлж буй нэг Монгол хүний ДНБ-д оруулах дундаж бүтээмж жилийн 9000 ам.доллар байгаа бол нэг Сингапур хүнийх 85,000 ам.доллар байна. Бүтээмжийн гол ялгааг бий болгож буй хүчин зүйл нь боловсролын суурь хөтөлбөр, аргачлал юм.
Иймд манай “Боловсролын Санаачилгууд” ТББ буюу EDUCATED баг олон улсад шалгарсан төсөлд суурилсан, ур чадвар хөгжүүлэх аргачлал бүхий ЭНТЕРПАЙЗ ХӨТӨЛБӨР -ийг ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн Монголдоо нутагшуулан хөгжүүлж байна. Тус хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах бол ЭНД ДАРНА УУ.
Алслагдсан сум, дүүргийн сурагч хүүхдүүд, хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй боловч нийлүүлэлт хангалтгүй байгаа сэдэв, чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой залуучуудыг дэмжих зорилгоор бид 2025 ондоо багтаж “ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР”-ийг 30 байршилд хүргэсэн байхаар зорин ажиллаж байна. Энэхүү санаачилгыг маань та хувь хүний хувьд дэмжиж, ирээдүйгээ санхүүжүүлээрэй!
Танай баг, хамт олон, байгууллагаараа нийгмийн хариуцлагын хүрээнд “ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР”-ийг зорилтот сум, дүүрэгтээ санхүүжүүлэн хүргэх боломжтой. Ингэснээр та бүхэн зөвхөн хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийн хөгжлийг дэмжээд зогсохгүй, хүүхдүүд маань өөрсдөө санаачлах нийгэм, байгаль орчны төслүүдийг чиглүүлэн, зөвлөж, нийгмийн нөлөөллөө нэмэгдүүлэх боломжтой.
Сошиал хуудсуудаарааТАЛАРХЛЫН ПОСТ
Хөтөлбөрийг дэмжиж санхүүжүүлсэн тухайТОДОРХОЙЛОЛТ
БайгууллагынТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЙЛАНДнь тусгах мэдээ мэдээлэл, тоон үзүүлэлт, тайлан
HIGHLIGHT ВИДЕО сэтгэгдэл, video shoot ‘(400'000 ₮ -с дээш санхүүжилт)
Хөтөлбөрийн үеэр тохирох сэдвийн хүрээнд зочноор оролцожТУРШЛАГА ХУВААЛЦАХ, СУРГАЛТ
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн санаачилсан төслийн багуудад МЕНТОР
Хүүхдүүдийн санаачилсан төсөл дээр ХАМТРАН ажиллах
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаандШҮҮГЧЭЭР оролцох
No partner organizations available